“Heart saving project” ашгийн бус байгууллага нь 2001 оноос эхлэн Японы зүрх судасны эмгэг согогийн нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн сайн дурын эмчилгээний баг бөгөөд Монгол улсад 23 дахь жилдээ ажиллаж, хот, хөдөөгийн нийт 8595 хүүхдэд оношлогоо хийн, 822 үйлчлүүлэгчдэд судсан дотуурх зүрхний эмчилгээг үнэ төлбөргүй хийсэн байна.
Тус байгууллага нь 2012 онд Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзлэг оношло)гоо хийж, нийт 89 хүүхдийг хамруулан, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж, зөвлөгөө өгсөн төдийгүй дэмжлэг үзүүлсэн юм.
Энэ оны хөдөө, орон нутагт хийх үйлчилгээгээр Дундговь аймгийг сонгон, өөрсдийн санхүүжилтээр энэ сарын 3, 4-ний өдрүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Эрүүл мэндийг дэмжих төв”-д үзлэг оношлогоо хийж байгаа юм.
АДМИН







Нийгэм





