Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойг угтан "Онцгой алба-Бидний алба" сэдэвт алба сурталчлах өдөрлөг, гэр бүлийн уулзалт Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газарт боллоо.
Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр байгууллагын түүхэн замнал, хөгжил, гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хууль, эрхзүйн орчин, алба хаагчдын нийгмийн баталгаа, албаны бэлтгэл, бэлэн байдлын талаар танилцуулсан юм.
Уулзалтад аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид, гэр бүлийн хамтаар оролцсон бөгөөд нийт 130 орчим хүн хамрагдлаа.
АДМИН







Нийгэм





