Энхтайваны гүүрний урд талд автомашин шатаж байна гэх дуудлага мэдээллээр Онцгой байдлын алба ажиллаж унтраасан байна.
Тодруулбал, ХУД-ийн 15 дугаар хороонд буюу Зайсангаас Энхтайваны гүүр чиглэлд зорчиж явсан иргэн Н-ын эзэмшлийн “Таранзэт" автомашин шатаж байна гэсэн дуудлагаар тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, унтраажээ. Уг ослын улмаас Энхтайваны гүүрний хөдөлгөөнийг түр хаасан байна. Одоо хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгааг Тээврийн цагдаагийн албанаас тодрууллаа.
АДМИН







Нийгэм





