Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Морин хуурыг эрхэмлэн дээдлэх, түгээн дэлгэрүүлэх талаар авах арга хэмжээний тухай" зарлиг болон "Соёлын сэргэлт-2024" аяны хүрээнд ирээдүйн өвлөн уламжлагчдыг бэлтгэх зорилгоор “Ирээдүйн өвлөн уламжлагч” нэгдсэн уулзалтыг зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд өнгөрсөн нэг сарын хугацаанд Соёлын яамны дэмжлэгтэйгээр дүүргүүдийн соёлын ордон, ЕБС-иудад морин хуурын багш нарыг илгээж, нийт 1000 сурагчдад морин хуур хөгжмийн анхан шатны сургалтыг зохион байгуулсан. Тэгвэл өчигдөр сургагч багш нар болон сургалтад сурагчдыг хамруулсан “Ирээдүйн өвлөн уламжлагч” нэгдсэн уулзалтыг зохион байгууллаа.
Энэхүү уулзалтаар морин хуурын сургалтыг эрчимжүүлэх, цар хүрээг өргөжүүлэх, сургагч багш нарыг чадавхжуулах асуудал болоод морин хуур урлаачдын хамтаар цаашид хэрхэн морин хуурын сургалтыг өргөжүүлэх асуудлаар хэлэлцлээ. Түүнчлэн нэгдсэн уулзалтын үеэр Монголын шилдэг морин хуур урлаачдын бүтээсэн "УРЛАХУЙН ГАЙХАМШИГ" үзэсгэлэнг дэлгэлээ.
Морин хуурын анхан шатны сургалтад хамрагдсан сурагчид “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Монгол хүүхдүүд" баярын үеэр Д.Сүхбаатарын талбайд өөрсдийн тоглолтоо толилуулна.
АДМИН







Нийгэм





