Арьс шир худалдана гэсэн зарын дагуу 100 сая төгрөгөөр хохирсон иргэний хохирлыг нөхөн төлүүллээ. Тодруулбал, энэ оны гуравдугаар сарын 22-ны өдөр иргэн М нь арьс шир худалдан авах зорилгоор бусдад 100 сая төгрөг шилжүүлж, залилуулсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тухайн дуудлага, мэдээллийн дагуу Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар хойшлуулашгүй ажиллагаа явуулж залилагч этгээдийн дансны шилжилт хөдөлгөөнийг тогтоон, 12 хоногийн дараа хохирогч М-ийн 100 сая төгрөгийг нөхөн төлүүлж, хохиролгүй болгожээ. Одоогоор тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Иймд иргэн та залилах гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд хугацаа алдалгүй цагдаагийн байгууллагын 102 дугаарт холбогдож, дуудлага мэдээлэл өгөхийг зөвлөж байна.
АДМИН







Нийгэм





