Dark Light
Нийгэм | 2024-05-06

Б.Сэр-Од 6 дахь олимпдоо оролцох болзлоо хангалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дани улсын нийслэл Копенхаген хотноо марафоны “Парис 2024” Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд Монголын марафонч, ОУХМ Г.Хишигсайхан 2:28:48 цагийн амжилтаар дөрөвдүгээр байрт шалгарсан бол гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:19:25 цагийн амжилтаар 14 дүгээр байр эзлэн Парисыг зорих эрхээ баталгаажуулж, 6 дахь Олимпдоо оролцох болзол хангалаа.

Г.Хишигсайханы хувьд өнгөрсөн гуравдугаар сарын 3-ны өдөр зохиогдсон Токиогийн марафонд 2:26:32 цагийн амжилтаар наймдугаар байрт шалгарч Олимпын эрхээ хүртээд байгаа билээ. Мөн өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр болсон Сөүлийн марафонд Б.Мөнхзаяа 2:24:45 цагийн амжилтаар шилдэг аравт шалгарч Олимпын эрхээ аваад буй. Манай марафоны баг тамирчид "Парис 2024" Олимпын наадамд 5 эрх авахыг зорьж байгаа бөгөөд Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос ойрын хугацаанд дэлхийн чансааг зарлаж, баталгаажуулна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00