Dark Light
Нийгэм | 2024-05-06

Мадоннагийн үнэгүй тоглолтыг 1,6 сая хүн үзжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Попын хатан хаан 65 настай алдарт дуучин Мадонна өнгөрсөн оны сүүлээр “Celebration Tour” аялан тоглолтоо эхлүүлээд байсан юм. Тэрээр аялан тоглолтынхоо хаалтыг Бразилын Рио-де-Жанейро Копакабана далайн эрэгт үнэ төлбөргүй тоглосон байна. 

Мадоннагийн тоглолтыг үзэхээр Копакабана далайн эрэгт 1,6 сая шүтэн бишрэгч нь хэт халууныг үл тоомсорлон бямба гарагийн шөнө цуглажээ. Мадоннагийн шүтэн бишрэгчид тоглолтыг нь хамгийн харууц сайтай байрлалаас үзэхийн тулд хэдэн цаг, бүр хэдэн хоногийн өмнөөс байрлалаа эзэлжээ.

Гадаа цаг агаар халуун байсан тул гал сөнөөгчид ус цацаж үзэгчдийг сэрүүцүүлсэн байна. Копакабана эрэгт өдрийн цагаар агаарын температур цельсийн 30 хэм давж, шөнийн цагаар цельсийн 27 хэмд хүрчээ. 

Копакабана эрэгт поп од Тейлор Свифт өнгөрсөн жил тоглолтоо хийх үеэр хэт халуун байсны улмаас нэг хүн нас барсан юм. Тиймээс энэ удаад иргэдийг сэрүүцүүлж, эрүүл мэнд нь муудаж эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхээс сэргийлж ус шүрших, үнэгүй ус тараах зэрэг арга хэмжээнүүдийг авсан байна. 

Копакабана далайн эрэгт өмнө нь Роллинг Стөүнс, Род Стюарт зэрэг алдартнууд тоглох үеэр үзэгчдийн тоо сая давж байжээ. Энэ удаад цагдаагийн 3,000 гаруй офицер аюулгүй байдлыг ханган ажиллажээ. 

Рио-де-Жанейро муж болон хотын эрх баригчид тоглолтыг зохион байгуулахад 20 сая реал буюу 4 сая орчим ам.доллар зарцуулсан байна. Энэ мөнгийг хувийн салбарын хөрөнгө оруулагчид өгчээ. Мадоннагийн тоглолтын ачаар Риогийн эдийн засагт 300 сая реал буюу 60 сая орчим ам.долларын эргэлт хийж чадсан байна.

Эх сурвалж: CNN.com


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00