Dark Light
Нийгэм | 2024-05-06

Пүрэв, баасан гарагт бороо орно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 05 дугаар сарын 06-наас 05 дугаар сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Ойрын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр халж хуурайшилт нэмэгдэж байгаа тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: 07-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор, 08-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 09-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн зүүн хагаст, 11-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 12-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. 

Салхи: 06-нд Алтайн уулархаг нутгаар, 07, 09-нд нутгийн зарим газраар, 10,11,13-нд говь, тал, хээрийн нутгаар, 12-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 6-11 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +10...+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +26...+31 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +7...+12 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +13...+18 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас 09-нд бороо, 10-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 09, 10-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд  12-14 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: 6, 7, 11, 12-нд дулаахан шөнөдөө +5....+10 градус, өдөртөө +23....+28 градус дулаан, бусад хугацаанд бага зэрэг сэрүүсч шөнөдөө +1....+6 градус, өдөртөө +12....+17 градус дулаан байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00