Dark Light
Нийгэм | 2024-05-06

Зочлох үйлчилгээний сургалт зохион байгуулж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан “Go Mongolia” уриан дор зочлох үйлчилгээний салбарын хүний нөөцийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үйлчилгээний чанар хүртээмж, харилцааг сайжруулах зорилгоор нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо ТББ, “Эксперт хоспиталити” компанитай хамтран зочлох үйлчилгээний ажилтнуудад зориулсан сургалтыг тавдугаар сарын 6-9-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэ хүрээнд БНСУ-ын Сэжун их сургуулийн Профессор Кю Сун Кан, Профессор И Ми Ён нар Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, зочлох үйлчилгээний салбарын 25 байгууллагын 140 гаруй удирдах ажилтан болон үйлчилгээний ажилтанд сургалт орж буй юм. 

Энэхүү сургалтыг зохион байгуулснаар аялал жуулчлалын салбарын үйлчилгээний чанар, хүртээмж дээшлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжрах, бизнес эрхлэгчдийг дэмжих, салбарын хөгжлийг эрчимжүүлж, аялал жуулчлалын эдийн засгийн үр өгөөжийг нэмэх, хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэн, мэргэжилтэй, мэргэшсэн ажилтны тоо нэмэгдэх зэрэг үр дүнгүүд гарах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00