Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 79 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын Жанчхүү хотын Жанбэй хошуунд байрлах Монгол, Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Уг үйл ажиллагаанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Бадрал тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Мөн Жанчхүү хотын Ардын засгийн газрын орлогч дарга нар, ОХУ, Азарбайжан, Армени, Беларусь, Казахстан, Кыргызстан, Тажикстан, Туркменистаны ЭСЯ-ны Элчин зөвлөх, Батлан хамгаалахын атташе нар, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч оролцож, амь үрэгдсэн дайчдын бунханд хүндэтгэл үзүүлэн дурсгалын музейг үзэж сонирхсон юм.
АДМИН








Нийгэм





