“Тавантолгой төмөр зам” ХХК нь 2024 оны дөрөвдүгээр сард 328.1 мянган тонн ачаа тээвэрлэсэн бөгөөд тухайн сарын төлөвлөгөөний гүйцэтгэл 114.4 хувийн биелэлттэй байна.
Бид 2024 онд 6 сая тонн ачаа тээвэрлэх зорилт тавьсан бөгөөд ийнхүү 2024 дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийт 1.05 сая тонн ачааг тээвэрлээд байна. Дөрөвдүгээр сард тээвэрлэсэн нийт ачааг төрлөөр нь ангилж үзвэл экспортын нүүрс 229.1 мянган тонн, сайжруулсан түлшний түүхий эд 65.7 мянган тонн, нефтийн бүтээгдэхүүн 15.2 мянган тонныг тус тус тээвэрлэжээ.
АДМИН








Нийгэм





