Dark Light
Нийгэм | 2024-05-07

Соёлын солилцооны цуврал арга хэмжээ зохиов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх Монголын соёл, мэдээллийн төвд 2024 оны тавдугаар сарын 1-5-ны өдрүүдэд буюу Олон улсын Хөдөлмөрчдийн баярын амралтын өдрүүдээр монгол, хятад хүүхэд багачуудын соёлын солилцооны “Бяцхан дипломатуудыг Монголын соёлтой танилцуулах өдөрлөг”-ийн цуврал арга хэмжээг зохион байгууллаа.

Энэхүү цуврал арга хэмжээний хүрээнд Хятадын бага, дунд сургуулийн сурагч хүүхэд багачууд, тэдгээрийн багш, эцэг эхчүүдэд Монгол үндэсний өв соёл, зан заншил, уламжлалыг танилцуулахын зэрэгцээ Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын талаар мэдээлэл өгч, Монгол Улсыг сурталчилж байна.

Монголын соёл, мэдээллийн төв 2022 оны аравдугаар сард нээлтээ хийснээс хойш хүүхэд залуучуудын соёлын солилцооны нийт 30 орчим цуврал арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд 2024 он гарснаас хойш энэ төрлийн нийт 10 арга хэмжээг одоогийн байдлаар хийгээд байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00