Dark Light
Нийгэм | 2024-05-07

Мал эмнэлгийн үйлчилгээний стандартыг хянаж эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Мал эмнэлгийн ерөнхий газраас мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн бүтэц, үйл ажиллагаа MNS 5368:2018 стандартын хэрэгжилтийн улсын үзлэгийг аймаг, нийслэлийн 330 сум, есөн дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий болон төрөлжсөн, тусгай мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийг хамруулан зохион байгуулахаар холбогдох тушаал, удирдамжийг гарган үзлэгийг эхлүүлээд байна.

Стандартын хэрэгжилтийн үзлэгийг мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагууд болон МҮМЭХолбоо төрийн бус байгууллагатай хамтран улсын хэмжээнд зохион байгуулж МЭҮН-ийн үйл ажиллагаатай газар дээр нь биечлэн танилцаж өгөгдсөн үзүүлэлтийг үзэж дүгнэн холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг таниулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх замаар зөвлөн тусална. 

Стандартын хэрэгжилтийн үзлэг зохион байгуулснаар анхан шатны нэгжийн мөрдөж буй стандартын хэрэгжилтийг шалгаж үнэлгээ хийхээс гадна мөрдөж буй стандарт нь тухайн ажил үйлчилгээ, хууль эрх зүйд нийцэж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт хийж, цаашид шинэчлэх, мал эмнэлгийн нэгжийг дэмжих төрийн бодлого, шийдвэрт уялдуулах зорилготой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00