Хонь: Зөрчилтэй өдөр. Гэнэтийн төлөвлөөгүй томилолт, аялал зэрэг нь таныг бухимдуулах ч яг цаг нь тулахад танд ихээхэн таатай мэдрэмжийг бэлэглэх болно. Та өөрийн ажлаа аялал болгох боломж бий тул боломжийг алдах хэрэггүй. Санхүүгийн асуудлаа хайртайгаа илэн далангүй ярилцаж, тооцоолж дүгнэлт хийснээр аливаа хардлага сэрдлэг, таагүй зүйлийг тойрон гарах болно.
Үхэр: Хоёрдмол шинжтэй өдөр. Санаанд орсон бүхнээ гүйцэлдүүлэх гэж өөрөөсөө маш их хүчийг зориулснаар ихээхэн ядрах, ачаалал авах болно. Шинэ ажил эхлүүлэх, олон төрлийн асуудлыг зэрэг шийдвэрлэх гэсний хэрэггүй. Энэ ордныхны хувьд ховорхон тохиох өдрүүдийн нэг байх бөгөөд сайн муу зэрэгцэн оршино. Амьтанд хайртай, тэднийг тэжээдэг хүмүүс өөрийн тэнцвэрт байдлаа амархан олж авна.
Ихэр: Болгоомжлох өдөр. Ямар нэгэн зүйлийг хийж гүйцэтгэх, эсвэл ноцтой шийдвэрт хүрэх зэргийг сэтгэлийн хөөрлөөр шийдэж болохгүйг анхаараарай. Аливаа түргэн зан, бодлогогүй шийдвэр нь таныг эргээд төвөгтэй байдалд оруулах болно. Бусдад итгэх итгэлээ нэмэгдүүлэх, хар муу санахгүй байх нь таныг эрх чөлөөтэй сэтгэх, тайван байхад ихээхэн нөлөөлөх болно.
Мэлхий: Таатай өдөр. Хувь хүнийхээ чадварын хувьд нөлөө бүхий хүний анхааралд өртөж, сэтгэлд нь нийцнэ. Ингэснээр танд шинэ боломж ирж ч магадгүй. Мэргэжлийн ажилдаа гаргасан чадвараараа нэлээд олон хүнийг гайхшируулж, сайшаал хүртэнэ. Харин зарим эрчүүдийн хувьд уулзалт, ажил хэрэг нь амжилттай болж, ашиг орлого авчирна. Хайр сэтгэлийн асуудалд таагүй.
Арслан: Хүндхэн өдөр. Таны өмнөөс шийдвэр гаргах хэн нэгэнтэй учирч магадгүй. Та өөрийн зүрх сэтгэлийн асуудлыг нухацтай бодож, дотоод сэтгэлээ сонс. Хөнгөн хуумгай хандах хэрэггүй. Энэ өдөр хүн бүр өөрийн өмнөх ажлаа саад бэрхшээлгүй урагшлуулах ч зарим нэг хөөцөлдөх, бусдаас шалтгаалсан ажил нь бүтэмжээр тааруу байх болно.
Охин: Тэвчээр шаардсан өдөр. Зарим нэг бат бөх, хэзээ ч эмтрэхгүй, хугарахгүй гэсэн харилцаа чинь сэвтэхэд хүрч болзошгүй тул аливаа харилцаагаа хэвээр авч үлдэхийн тулд тэвчээртэй, хүлээцтэй байхыг зөвлөж байна. Сэтгэл зүйн тогтворгүй байдал нь харилцан ойлголцоход муугаар нөлөөлж магадгүй. Ажил хэргийн түншүүдтэй хийсэн уулзалт ярилцлага нь танд хий хоосон итгэл найдвар төрүүлэх болно.
Жинлүүр: Таатай өдөр. Өөрийн сэтгэл санаагаа хянах, болгоомжгүй үг хэллэгээсээ татгалзах хэрэгтэй. Үгүй бол хэн нэгнийг гомдоож магадгүй. Санамсаргүй уулзалт, гэнэтийн зүйлүүд тохиож, та өөрийн хайртай хүмүүсээ баярлуулна. Таны удаан уулзаагүй дотнын хүн тань маш сайхан мэдээтэй зочилж магадгүй. Та бүхний хувьд амьдралд тань ихээхэн нөлөө болохуйц зүйл байна.
Хилэнц: Өөртөө цагийг үр дүнгүй өнгөрүүлэх зав бүү гарга. Үр дүн нь хожим заавал харагдана. Цаашид хөрөнгө оруулалт хийх ажил бүтэлтэй байх бөгөөд банк санхүүтэй холбоотой асуудлаар амжилт гаргана. Энэ өдөр дур булаам харагдах тул бусдыг гайхшируулна. Ойрын хугацаанд хүчтэй шүүмжлэлд өртвөл таагүй байдлыг өөртөө ашигтай тийш эргүүлэх хүчтэй байгаарай. Танд аливаа үйл явдалд шийдэмгий боловч болгоомжтой байхыг зөвлөж байна.
Нум: Таатай өдөр. Энэ ордны эрчүүд тушаал дэвших, ажлын хувьд өөрчлөлт орж ингэснээр таны биеэ авч явах байдал, байр суурь ч ихээхэн өөрчлөгдөх болно. Та өөрийн өөрчлөлтдөө сэтгэл хангалуун байх болно. Харин бүсгүйчүүдийн хувьд гар урлал, уран бүтээл тал руугаа сонирхол нь илүү байхаас гадна хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байна.
Матар: Хайнга өдөр. Хичээл зүтгэлээр хүрээлэн байгаа хүмүүсээ бишрүүлнэ. Мөн нэг биш удаа эсэргүүцэл дагуулсан ажлын санал авч магадгүй. Гэхдээ энэ нь урт хугацааны зорилгодоо хүрэх сайхан боломжийг өгөх эсэх нь тодорхой бус байна. Өөрийн нөөц боломжоо зөв зүйтээ ашиглаж чадвал эхлүүлсэн ажил тань амжилт дагуулах болно.
Хумх: Амжилттай өдөр. Уран бүтээл туурвих, худалдаа наймаа хийх, гэртээ засвар үйлчилгээ хийх, барилга барихад тааламжтай үр дүн үзүүлнэ. Ямарваа нэгэн уулзалт, гэрээ хэлэлцээр нь бүтэмжтэй. Гэвч зарим нэг сэтгэл зовоосон асуудлууд үүсэж магадгүй. Энэ нь ойр дотнынхон, хүүхдүүдтэй чинь хамааралтай байх болно. Таны харилцаа мухардаж, төлөвлөгдөөгүй зардалд хүргэнэ.
Загас: Эрч хүч шаардсан өдөр. Таны хүсэл мөрөөдөл маш ихээр овоорч түүнийгээ биелүүлэх боломжийг олж чадахгүйдээ гутарч магадгүй. Та өөрөө л хүсэж, зориглож шийдэмгий байдлаар хандахгүй бол таны өмнөөс шийдэх хүн гарахгүй. Мөн өөрийн ажил төрлийг бүтэмжтэй болгох бүх талын мэдээ мэдээллийг өөртөө цуглуулах, шаардлагатай хүчин зүйлүүдийг бэлэн байлгахыг хичээ.
АДМИН







Нийгэм





