Dark Light
Нийгэм | 2024-05-08

Малчдад туслах үйлчилгээний цэгийг анхлан байгуулав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий  хүрээнд “Малчдад туслах үйлчилгээний цэг”-ийг Орхон аймгийн Жаргалант суманд байгууллаа. 

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий  хойд бүсийн нээлтийн арга хэмжээний үеэр 21 аймгаас анх удаа малчдад зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор тус цэгийг байгуулсан нь энэ юм.  Уг цэг нь малчдад “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийн талаар цогц мэдээлэл зөвлөгөө өгч, арга зүйн дэмжлэг үзүүлнэ.

ЗГХЭГ-ын дарга, сайд Д.Амарбаясгалан “Малчдад туслах үйлчилгээний цэг”-тэй танилцаж “Орон даяар өрнөж буй “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд малчдыг мэдээллээр хангах цэг байгуулсан нь маш  зөв зүйтэй санаачилга байна. Малчдад хамгийн их хэрэгтэй зүйл нь үнэн зөв, бодитой мэдээллийг нэг дороос  авах  ёстой. Хөдөө аж ахуй, газар тариалан хосолсон Жаргалант сумын малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдэж, үйлдвэрлэл явуулах олон боломж бий” хэмээн онцоллоо. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00