Dark Light
Нийгэм | 2024-05-08

Иргэний амь насыг аварлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр /2024.05.08/ Төв аймгийн нутаг дэвсгэрт Хоолтын даваа уруудаад шалаанз автомашинд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 28-р ангийн 11 алба хаагч ажиллав.

Ослын голомтод аврагчдыг очиход 2 шалаанзны голд нэг иргэн хавчуулагдсан их хэмжээний цус алдсан байжээ.

Аврагчид шуурхай ажиллаж, 45 настай, эрэгтэй, иргэн Э-ны амь насыг аварч, яаралтай түргэн тусламжйн төвд хүлээлгэн өгсөн байна.

Ослын голомтод эмнэлгийн байгууллагаас 5 алба хаагч, Төв аймгийн цагдаагийн байгууллагаас 5 алба хаагч ажиллажээ. Ослын шалтгааныг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00