Сэлэнгэ аймгийн Сайхан сум Номгон багийн “Бригадын жалга” гэдэг газар өвөлжөө, гэр шатаж байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 8-ны өдрийн 12:05 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн Г-ийн 5 ханатай гэр, 2x3 хэмжээтэй амбаар, малын хашаа шатаж байсныг 42 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт Д/28 настай, эмэгтэй/ хөл хэсгээрээ түлэгдсэн байсныг Номгон багийн Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгч ажиллажээ.
Нийгэм | 2024-05-09
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм





