Dark Light
Нийгэм | 2024-05-09

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг ашиглан залилжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ оны эхний 5 сарын байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компанитай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж өгнө гэж бусдыг залилсан гэмт хэргийн талаарх 9 гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байна.

Дээрх этгээдүүд нь аж ахуйн нэгжийн нүүрс худалдан авах гэрээний хүсэлт, холбогдох бусад баримт бичгийг хүлээн авч “Эрдэнэс Тавантолгой”  хувьцаат компанийн албан маягт, гарын үсэг, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж, тэрчлэн ижил төстэй хуурамч цахим шуудангаар харилцаж их хэмжээний мөнгийг залилсан нөхцөл байдал тогтоогдсон.

Дашрамд дурдахад “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль”-д зааснаар “Эрдэнэс Тавантолгой” ХК нь олборлосон нүүрсээ зөвхөн Монголын хөрөнгийн биржээр арилжаалж байгааг албаны хүмүүс мэдээлэв.

Иймд тус компанийн нэрийг ашиглан нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж өгнө гэх залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж дээрх төрлийн цахим шуудан болон албан бичиг хүлээн авсан тохиолдолд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д биеэр очиж тодруулах, цаашлаад цагдаагийн байгууллагад хандах шаардлагатайг анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00