Нарны замын зорчих хэсгийн асфальт бетон хучилтын ажил дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн.
Тус замын гарцны хэсэгт хийсэн улаан тэмдэглэгээ урссан тухай иргэд цахим сүлжээнд нийтэлжээ. Тухайн асуудлаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам арчлалтын хяналтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Ганбатаас тодрууллаа.
Тэрбээр: "Нарны замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд гарцны өнгөт тэмдэглэгээний ажил хийгдэж байгаа. Бүрэн дуусаагүй. Борооны улмаас өнгөт тэмдэглэгээний илүүдэл материал урссан гэж сошиалаар шүүмжилж байна. Уг технологи маань өнгөт тэмдэглэгээний илүүдэл материалыг бэхжилтээ бүрэн авсных нь дараа шүүрдэж, хамж цэвэрлэж авдаг. Бороо зогсож өнгөт тэмдэглээ маань яг стандартын дагуу хийгдсэн байгааг, ямар ч урсаж алга болсон зүйл байхгүй байгааг та бүхэн харж байна. Ер нь аргачлалаараа л явагдаж буй ажил" гэв.
АДМИН







Нийгэм





