2024 оны 5-р сарын 10-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Энэ өдөр таны хувьд аз тохиох ховорхон өдрүүдийн нэг юм. Шинээр ажил хүлээн авах, үүрэг хүлээх томоохон хариуцлага үүрэх ажил таны өмнө ирнэ. Таны амьдралын эерэг энерги эрч хүч хуримтлагдана. Ахмадууд тань тантай уулзахыг хүснэ. Эелдэг найрсаг зан, хүнлэг энэрэнгүй сэтгэл өнөөдрийг дүүргэнэ. Гал түймэр болон ахуйн аюул ослоос урьдчилан сэргийл, Муу муухай зүйлээс сэргийлэхийн тулд биеэ барьж тайван байдлыг эрхэмлээрэй.
Үхэр: Хүнд өдөр. Уужуу тайван хэнэггүй зангаараа бусдын асуудалд хандсанаараа та буруутан болно. Энэ нь тэдний хувьд гол зөвлөгч, туслагч нь байж чадаагүйд тэднээс ирэх хүндлэлийг нэлээдгүй алдана. Материаллаг байдал болон, мөнгө санхүүгийн хувьд хямарч мэднэ. Урьдчилан төлөвлөөгүй зардал гаргахгүй байхыг анхааруулж байна. Та аливаа үүсэж болох эрсдэлд зориулж хуримтлал, хадгаламж бий болгохыг зөвлөж байна.
Ихэр: Бизнес, худалдаа арилжаа гэсээр амьдралынхаа ихэнх цаг заваа ажилдаа зориулдаг таны хувьд өнөөдрийг эрүүл мэнддээ онцгой анхаарал тавьж өнгөрүүлэхийг од гараг зөвлөж байна. Агаарт гарч, эрүүл хоол хүнсийг эрхэмлэ. Мод бут тайрч, байгальд хортой зүйл хийхээс сэрэмжил. Харин хосууд үр тогтоох аливаа эмчилгээндээ нэлээд цагийг зарцуулна. Бүсгүйчүүд найз нөхөдтэйгөө уулзаж ямар нэгэн баяр тэмдэглэнэ. Тэдний хувьд энэ өдөр товлосон өдрүүдийн нэг байх болно.
Мэлхий: Буулт хийх өдөр. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож, ард нийтэд дуу хоолойгоо хүргэхийг эрхэмлэнэ. Таны хүсэл мөрөөдөлд дотнын хүн тань саад хийх гэж оролдоно. Хувийн амьдралын хувьд өөрчлөлт шинэчлэлтэд бэлэн гэдгээ нотлох гэж зүтгэнэ. Мөнгө санхүүгийн үйл ажиллагаанд гар бие оролцож ашиг орлого хүртэх болно. Таны ажлын хариуцлага урд урдынхаас илүү ихээр нэмэгдсэн гэдгийг ухаарах цаг иржээ.
Арслан: Өөдрөг өдөр. Өнөөдөр та ажил хэргийн ашигтай санал хүлээж авах болно. Шууд сэтгэлийн хөөрлөөр хүлээж авах гэсний хэрэггүй. Тал бүрээс нь тунгаан бодож буруу шийдвэр гаргахаас сэргийл. Амьдралдаа өөрчлөлт шинэчлэлт хийх, эд хөрөнгө худалдан авахыг хүснэ. Өөрийн материаллаг байдлаа дээшлүүлэхийг эрхэмлэнэ. Бусдын аманд багтаж алдаа гаргахаас сэргийл.
Охин: Аз жаргалтай өдөр. Амьдралдаа засаж болшгүй томоохон алдаа хийсэн нэгний урам зоригийг өргөж, итгэл найдвар бэлэглэж чадна. Энэ нь бүсгүйчүүдийн хувьд илүү таатай байна. Баргийн зүйлд сэтгэл хөдлөөд байдаггүй эрчүүдийн хувьд догдлолтой, баяр жаргалтай өдрүүдийн нэг байна. Айдастай эхлүүлсэн ажил нь амжилтын үүдийг тогшиж, эхний хонхоо цохих болно. Та өөрийгөө дэмждэг дотнын хүмүүсийн итгэл найдвар, дэмжлэгээр хөглөгдөх болно.
Жинлүүр: Тэвчээр шаардсан өдөр. Хувь заяагаа хэн нэгнээр тодорхойлуулах, зөнч, бөө гэх мэт хүмүүс дээр очихгүй байхыг сануулж байна. Танд эерэг бус сөрөг үр дагаврыг дагуулах болно. Таныг өнөөдөр сонирхолтой аялал эсвэл үнэтэй сайхан дурсамж болон үлдэх, таатай сайхан мэдрэмжийг авчрах гэнэтийн учрал хүлээж байна. Та энэ өдөр элдэв зүйлд санаагаа чилээх хэрэггүй бүх зүйл санасан ёсоор амжилттай дуусах болно.
Хилэнц: Технологийн өндөр хурдтай, мэдээллийн эрэн үед та аль хэдийний нийгмийн таагүй шуурганд автсан байна. Хувийн байгууллагад ажиллагсдын ихэнх нь цалин хөлсөө нэмүүлж чадна. Тэдний ажиллах орчин нөхцөл огцом сайжирна. Өнөөдөр амьдралдаа сэтгэл хангалуун таатай мэдрэмжийг дээд зэргээр авах болно. Ганц бие хүмүүс стрессээс болж хямралд хүрнэ. Хэтэрхий их юманд найдаж шаргуу зүтгэсний хариу таны хүссэнээр ирэхгүй нь бололтой.
Нум: Таатай өдөр. Өнөөдөр догшин ширүүн загнах, уурлаж бухимдах нь сэтгэл хямралыг авчрах тул аль болох тайван байдлыг эрхэмлээрэй. Сэтгэл санаагаа ариусгаж ажилдаа бүхий л анхаарлаа төвлөрүүл. Энэ нь алдаа дутагдал гаргахаас сэргийлж чадна. Өнөөдөр хэн нэгэнд тусалж чадахгүй зүйлийг нь хамтарч хийх зэргээр ганцаарчилсан биш хамтын хөдөлмөр амжилт олно.
Матар: Сэтгэл дундуур өдөр. Нийгмийн амьдралд идэвх зүтгэлтэй оролцох, хууль зүйн салбарт ажиллагсдын дунд хэл ам ихтэй эхлүүлсэн зарга, шүүхийн ажиллагаа үнэнч шударга бус байх болно. Энэ нь таны ажил төдийгүй хувийн амьдралд хүртэл нөлөөлөх болно. Шинээр төлөвлөж байгаа ажлынхаа хөрөнгө оруулалт, санхүүгийн тооцоог сайтар хийж байж эхлүүл.
Хумх: Таагүй өдөр. Өнөөдөр бүсгүйчүүдийн хувьд сул дорой, бие организм хямралтай байх болно. Толгой өвдөх, үе мөчөөр өвдөх зэрэг нь таныг хөдөлмөрлөх тамир тэнхээгүй болгоход хүргэнэ. Амьдралын идэвх, чадамж тийм ч сайн биш байгаа тул та эртхэн арга хэмжээ авахыг зөвлөж байна. Эрүүл мэндийн хувьд асуудал үүсэж магадгүй тул эртхэн эмчид ханд.
Загас: Завгүй өдөр. Таныг өнөөдөр ажил хэргийн уулзалт, шийдвэрлэх ёстой ажлууд чинь давчдуулна. Танаас хурдан шаламгай байдал, шийдэмгий байдал зэргийг нэгэн цуг гаргахыг шаардана. Өнөөдөр та өөрийн байр сууриа хамгаалж бэхжүүлэх, хүндрэлтэй асуудлыг зөв тодорхой шийдвэрлүүлэх зэрэг чухал алхмуудыг хийх болно. Эхлүүлсэн ажил бүрийн ард таны ур чадвар, ухаан, хүч хөдөлмөр дагах болно гэдгийг та ухамсарлах хэрэгтэй. Тэгж чадвал амжилт таныг чиглэн ирэхэд ойрхон байна.
АДМИН







Нийгэм





