Dark Light
Нийгэм | 2024-05-09

Үзэсгэлэн нээж, ЮНЕСКО-ийн зочдыг хүлээн авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музей /Төв байр-Хуучин барилга/-д 2024 оны тавдугаар сарын 9-ний өдөр Үндэсний бичиг соёлын жилд зориулсан "Үндэсний бичиг соёлын гайхамшигт дурсгалууд" үзэсгэлэнг нээж, ЮНЕСКО-ийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн 10 дугаар Ерөнхий чуулганы зочид, төлөөлөгчдийг хүлээн авлаа. 

Үзэсгэлэнг нээн Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг үг хэлж, ЮНЕСКО-ийн чуулганы зочид Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Үнэт ховор номын музейд гарсан үзэсгэлэн болон Төвөд номын сан хөмрөгийг үзэж танилцлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 394 дүгээр тогтоолоор монгол бичгийн анхны дурсгал болох Чингисийн чулууны бичгийн 800 жил, Цогт хунтайжийн хадны бичээс буюу “Дуутын хар чулууны бичээс”-ний 400 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлэхээр 2024 оныг “Үндэсний бичиг соёлын жил” болгон зарлаад буй билээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00