Dark Light
Нийгэм | 2024-05-09

Түргэний тэрэг том оврын машинтай мөргөлдсөн осол гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад 2024 оны тавдугаар сарын 9-ний өдөр 15:12 цагт “Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Өлзийт хороолол явах замд зам тээврийн ослын улмаас хүн хавчуулагдсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн алба хаагчид зам тээврийн осол гарсан хэргийн газарт очиход Тоёота кровн, Хюндэй Бонго (яаралтай тусламжийн 103 машин), хоёр том оврын автомашин зэрэг нийт 4 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн байсан бөгөөд уг ослын улмаас яаралтай тусламжийн автомашины жолооч хавчуулагдаж, эмч гэмтсэн байв.

Урьдчилсан байдлаар Тоёота кровн маркын тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж эсрэг урсгал сөрсний улмаас зам тээврийн осол гарсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00