Dark Light
Нийгэм | 2024-05-10

МУГТ Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тайланд улсын Паттаяа хотод ᠋пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 5-11-ний өдрүүдэд болж байна.

Тэмцээнд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Баттулга, туслах дасгалжуулагч Б.Энхбаяр нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Д.Жигмэд, 65 кг-д А.Амартайван, 107 кг-д Паралимпын аварга, дэлхийн аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, эмэгтэйчүүдийн 86 кг-ын жинд Б.Уранжаргал нар хүч үзэж буйгаас 107 кг-ын жинд Энхбаярын Содномпилжээ цээжнээс 235 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ. 

Э.Содномпилжээгийн Дэлхийн цомын зургаа дахь түрүү болов. Энэ тэмцээнээс “Парис-2024” зуны паралимпын эрхийн оноо олгож байгаа ба паралимпын эрхийн сүүлийн тэмцээн Гүрж улсад зургаадугаар сарын 20-26-нд болох юм. Тус тэмцээний дараа “Парис-2024” паралимпын эрх авсан тамирчдыг зарлах бөгөөд одоогийн байдлаар манай улсаас Э.Содномпилжээ “Парис-2024” паралимпын эрхийн оноонд хүрсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00