Dark Light
Нийгэм | 2024-05-10

"Олон үндэстний хоолны тогооч бэлтгэх" сургалт болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголд зочлох жилийн хүрээнд Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дэмжлэгтэйгээр Монголын ресторан зоогийн газрын холбоо, Баар эрхлэгчдийн холбоотой хамтран "Олон үндэстний хоолны тогооч бэлтгэх" богино хугацааны сургалтын хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна.  

Энэ хүрээнд Тайланд, Хонгонк, Узбекстан, Турк, Солонгос, ОХУ-д зохион байгуулагдсан Олон үндэстний хоол бэлтгэх өндөр зэрэглэлийн мэргэжлийн тогооч бэлтгэх онол, дадлага хосолсон мэргэшсэн сургалтад биечлэн хамрагдсан 50 тогооч салбарын 200 -250 тогоочид өөрийн эзэмшсэн мэргэшил чадвараа хуваалцаж, сургалтыг 2024 оны тавдугаар сарын 14-16-ны өдрүүдэд  CROCUS EVENT HALL-д зохион байгуулах гэж байна. 

Аялал жуулчлал, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчин үеийн чиг хандлагад нийцсэн зах зээлд эрэлттэй, борлуулалт өндөртэй хоолоор цэсээ баяжуулж, Олон үндэстнүүдийн өвөрмөц амт бүхий алдартай хоолнуудыг зөв арга технологиор хийх аргачлалыг эзэмшүүлэх зорилготой тус сургалтад ресторан, зоогийн газар, зочид буудал, жуулчны баазуудын тогооч нар, хоол үйлдвэрлэлийн багш нар хамрагдах боломжтой юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00