2024 оны 5-р сарын 11-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хоёрдмол өдөр. Болох болохгүй зүйлд сэтгэл санаагаа чилээснээр та өөрөө л тавгүйтэж, хохирч үлдэнэ гэдгийг санаарай. Танаас шалтгаалахгүй зарим нэг асуудал үүсэх ч эргэн засагдах хугацаа нь урт биш байх болно. Эрчүүд өнөөдрийн хийсэн бүтээснээрээ цоллуулж магтагдах болно. Энэ нь олон хүний амьдралд сайн үлгэр дуурайл болох болно. Бүсгүйчүүдийн хувьд адал явдал, гэнэтийн зүйлээр дүүрэн байх болно.
Үхэр: Завгүй өдөр. Өнөөдрийн төлөвлөгөө бага зэрэг өөрчлөгдөж магадгүй байна. Энэ нь таны хүслээр болж байгаа тул та санаа зовох шаардлагагүй. Зарим нэг азгүйдлийг эс тооцвол өнөөдөр таны хувьд тогтуун тайван өдрүүдийн нэг байна. Ялангуяа уран бүтээлчдийн хувьд бүтээл арвинтай, толгой өөд татахгүй ажлын ахицтай байх болно.
Ихэр: Тэрслүүд өдөр. Хамтрагч нартайгаа ямар нэг баяр тэмдэглэх, үдэшлэг зохиох зэрэг нь эртнээс төлөвлөж байсан зүйл тул та бэлтгэлтэй байсан нь дээр. Уур бухимдлаасаа болж та хэн нэгнийг тэр тусмаа хамгийн хайртай хүнээ хэзээ ч мартагдахааргүй гомдоож болзошгүй тул аль болох тайван бай болохгүй бол бясалгал хий, ямар нэгэн сэтгэлийн амар амгаланг эрэлхийл. Хэн нэгэн чамд тусална гэж найдах хэрэггүй.
Мэлхий: Хянуур өдөр.Өдрийн ихэнх цагт гэр бүлийн чухал асуудлаа шийдэхэд таатай. Мөн худалдаа наймаа хийхэд тааламжтай байна. Гэхдээ хэт үрэлгэн байх нь удахгүй сөрөг үр дагавар дагуулж мэднэ. Сонор сэрэмжтэй байхгүй бол хэн нэгэнд мэхлүүлэх магадлалтай. Таны сэтгэл санааг гонсойлгох таагүй мэдээг хэн нэгэн дуулгаж магадгүй.
Арслан: Таатай өдөр. Бүсгүйчүүдийн хувьд ихэмсэг байдлаа дарж байхгүй бол хэн нэгний олз болж хэл аманд өртөж магадгүй. Тэд үнэхээр гайхалтай харагдаж олон хүнийг алмайруулж чадна. Өөртөө хэт бардамнаж, онгирч алдаа гаргах магадлал өндөр тул анхааралтай байх хэрэгтэй. Тэд ажил болон хувийн амьдралдаа ямаршуухан амжилт, ололттой байх вэ гэдэг нь олон хүний хувьд сонирхох зүйлсийн нэг байсаар байна.
Охин: Таагүй өдөр. Хуурамч амлалт нь хууран мэхлэлт, хий хоосон бүтэлгүй санаа дагуулах тул тааламжгүй байдлыг өөрийн зөн совингоор даван туул. Таагүй мэдээ хүлээн авах бололтой. Муу зүйлс тохиолдож мэдэх тул бүх талаар бэлтгэлтэй байгаарай. Таагүй харанхуй газар ганцаараа байсны хэрэггүй. Шинээр ажил хэргийг эхлүүлбэл үр дүн сайнгүй байх тул түр хойшлуулсан нь дээр. Найз нөхдийн болон итгэлт хамтрагч нарын зөвлөгөөг дагахыг хичээгээрэй.
Жинлүүр: Өнөөдөр та олон хүнийг гэртээ хүлээж авах эсвэл ойрхон зуур салхинд гарах зэргээр өдрийг өнгөрүүлээрэй. Эрчүүд фитнесээр хичээллэх, дуртай спортоо үзэх зэргийг илүүд үзэх болно. Хуучны эд зүйлс сонирхдог хүмүүсийн нүдийг баясгах сайхан боломж тохионо. Таны төлөвлөж байгаагүй томоохон худалдан авалтаа хийж магадгүй. Том алхам хийхийн тулд сайтар бодож, тунгаагаарай.
Хилэнц: Тайван өдөр. Эрүүл мэнддээ анхаарал хандуулах, спортоор хичээллэх, чөлөөт цагийг бүрэн дүүрэн ашиглана. Таны хайртай хүмүүстэйгээ хийсэн богино хэмжээний аялал нь бүх хүмүүст аз жаргалыг бэлэглэх болно. Энэ өдөр ямар ч яаралтай ажлыг хойш тавьж зөвхөн гэр бүл, хайртай хүмүүстээ бүх цагаа зарцуулаарай. Таны хувьд ховор олдох өдрүүдийн нэг байна.
Нум: Эерэг өдөр. Таны ажил хэргийн үйл ажиллагаанд саад тотгор тулгарахгүй, хамтын үйл ажиллагаа нь улам бат бэх болно. Энэ өдөр ажил хэргийн зарим нэг асуудал, уран бүтээлийн хувьд нөлөө бүхий нэгнээс дэмжлэг авна. Таны бусдад сайн сайхныг хүсдэг нийтэч зан чанар тань чадвартай, мэргэшсэн хамтрагчдыг өөртөө татаж чадна. Энэ нь урт удаан хугацааны найдвартай түнш байж чадна.
Матар: Зөрчилдөөнтэй өдөр. Өнөөдөр та өөрийн амьдралыг дүгнэж цэгнэхийг хүснэ. Нийгмийн хүрээнд таны хувийн амьдрал хэр зэрэг байгааг, санхүүгийн чадамжаа, бие даасан байдлаа, эрх мэдлээ бүх талаас нь дүгнэнэ. Та хэн нэгний санал болгосон ажил болгоныг шүүрэн авах гэсний хэрэггүй. Өөрийн хүч чансаандаа тохирсныг л барьж авах хэрэгтэй. Эс тэгвээс та мөнгө санхүүгээр ч, нэр хүндээрээ ч уналтыг мэдэрч магадгүй.
Хумх: Тайван өдөр. Найз нөхөдтэйгөө уулзаж өнгөрсөн ба ирээдүйгээ төлөвлөн ярилцаж ойлголцох, зарим нэг чухал хүмүүстэй хийх уулзалтууд, аль эсвэл бүтээлч эрэл хайгуулын ажил амжилтаар дүүрэн байж, сэтгэл хангалуун байдлыг танд авчирна. Амьдралын эрч хүч энерги, өөртөө итгэх итгэл, дур булаам байдал, сексийн чадавх нэмэгдэнэ. Зарим нэг нь төлөвлөгөөт ажлаа хийх явцдаа хайртай хүнтэйгээ учирна.
Загас: Азгүйдэл өнөөдөр таныг тойрон гарахгүй л болов уу. Таны сэтгэл санаа тайван амгаланг мэдэрнэ. Танилцаад удаагүй хүнийхээ дотоод мөн чанар, хэр зэрэг хүн бэ гэдгийг мэдэх болно. Ер нь бүхий л харилцаандаа болгоомжлолыг эрхэмлэ. Энэ нь цаашид гарах эрсдэлээс өөрийгөө хамгаалж байгаа хэрэг юм. Оройдоо бие хямрах, толгой өвдөх зэрэг ямар нэгэн өвчин эсвэл гэнэтийн гэмтэлд өртөж болзошгүй.
АДМИН







Нийгэм





