Dark Light
Нийгэм | 2024-05-10

“Тавантолгой түлш” Зүүн бүсийн үйлдвэрийн 3-р цехийг нээлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2019 онд Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу “Тавантолгой түлш” ХХК-ийн Баруун үйлдвэрийг байгуулж,  сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж эхэлсэн.

Түлшний илчлэг нэмэгдэж, дулаан барилтын хугацаа хоёр дахин уртассанаар түлшний хэрэглээ жилд 1-2 тонноор буурсан юм. Засгийн газрын шийдвэрийн дагуу Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоол 2022 оны гуравдугаар сард гарч, Баруун үйлдвэрийн үйл ажиллагааг үе шаттайгаар зогсоох ажил эхэлсэн. Зүүн болон Төвийн үйлдвэрийн одоогийн хүчин чадлаар Улаанбаатар хотын хэрэглэгчдийг сайжруулсан шахмал түлшээр өвлийн галлагааны үед бүрэн хангах боломжгүй. Зүүн бүсд Гуравдугаар цехийг өргөжүүлэн байгуулж, бүтээмжийг нэмэгдүүлэх замаар зардлыг бууруулах шаардлага үүссэн.  3-р цех нь хоногт 800 тн, жилд 240.000 тонн  шахмал түлш үйлдвэрлэх боломжтой болж, өөрийн өртөг 1 тн тутамд 40.000 төгрөгөөр буурч, хөдөлмөрийн бүтээмж мөн 4 дахин нэмэгдэх юм. Ингэснээр Зүүн үйлдвэрийн хүчин чадал 2.5 дахин нэмэгдэж, Улаанбаатар хотыг шахмал түлшээр бүрэн хангах зорилт хэрэгжих боломж бүрдлээ. 

Технологийн сайжруулалтын хүрээнд 2023 онд орчин үеийн тоноглол бүхий химийн шинжилгээ, туршилтын лабораторийг ашиглалтад оруулсны үр дүнд импортыг орлох барьцалдуулагчийг дотоодын аж ахуйн нэгжээс авдаг болж, хүхэрлэг хийн агууламжийг 30 хувиар багасгаж, барьцалдуулагчид зарцуулж байгаа нэгж өртгийг 5 хувиар бууруулсан тухай үйлдвэрийн удирдлагууд Цехийн нээлтийн үеэр хэлж байв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00