Dark Light
Нийгэм | 2024-05-11

Малын вакцины хангамжийн талаар санал солилцлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн банкнаас Монгол Улсад ажиллаж байгаа техникийн зөвлөгөө өгөх баг нь Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээгээр цаашид дараагийн шатанд хэрэгжүүлэх боломжтой үйл ажиллагааны хэрэгцээ шаардлагыг нарийвчлан тодорхойлох зорилго тавин ажиллаж байна.

Тухайлбал, малын вакцины хангамж, нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх замын зураглалыг боловсруулахад дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа. Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын тогтолцооны үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор боловсруулж байгаа энэхүү замын зураглалд Монгол Улсын өнөөгийн болон цаашдын хэрэгцээнд нийцсэн, олон улсын сайн туршлагад тулгуурласан бодлого, стратеги, бизнесийн загварыг тусган оруулах юм.

Дэлхийн банкны Ахлах эдийн засагч, Төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх багийн ахлагч Ситарамачандра Мачиражу, Малын вакцины үйлдвэрлэлийн эксперт, ДМАЭМБ-ын Шинжлэх ухааны зөвлөлийн гишүүн Баптистэ Дунгу, Дэлхийн банкны Мал аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Дай Морита, Дэлхийн банкны Малын эрүүл мэндийн зөвлөх Жон Вийвэр нарын бүрэлдэхүүнтэй баг УМЭАЦТЛ, Биокомбинат ТӨХХК-д зочилж уулзалт зохион байгуулсны зэрэгцээгээр малын эмийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт, худалдаа эрхлэгчдийн төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт зохион байгуулсан байна.

Тэд 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр МЭЕГ-ийн дарга, Ерөнхий малын эмч А.Нарантуяатай уулзаж малын халдварт өвчний өнөөгийн нөхцөл байдал, малын вакцины өнөөгийн болон цаашдын эрэлт хэрэгцээ, вакцинжуулалтын талаар баримталж байгаа бодлого, стратегийн талаар санал солилцлоо. Энэхүү уулзалтад МЭЭСБУЛ-ын захирал С.Тэсхуяг, Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Эдийн засагч Ц.Ванчин оролцов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00