Боловсролын байгууллагад эхний жилдээ ажиллаж буй нийгмийн ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын танхимын сургалт 2024 оны 05 дугаар сарын 8-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд зохион байгуулагдаж дууслаа.
Сургалтад эхний жилдээ ажиллаж буй 135 нийгмийн ажилтан танхимаар хамрагдаж доорх агуулгын хүрээнд мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлж туршлага солилцлоо.
Эхний жилдээ ажиллаж буй нийгмийн ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт:
- Боловсролын хууль, тогтоомж, бодлогын шинэчлэлийг танилцуулах
- Нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх арга зүй
- Хүүхдийн эрх, хүүхдийн эрхийн үндсэн зарчим, ойлголт, онол арга зүй
Тэгш хамруулах боловсролын чиглэлээр агуулгыг боловсруулж танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.
АДМИН







Нийгэм





