Спортын арбитрын шүүх түрүү бөх М.Бадарчийн зодоглох эрхийг 2028 он хүртэл 4 жилээр хаслаа. М.Бадарчид зүрхний эм панангин гэж андуурч метонолин бодистой бэлдмэл өгсөн гэх гэрчийн үг шүүхийн шийдвэрт нөлөөлсөнгүй. Гэрч гэхээсээ илүү маск, хар шил зүүж, даавуун малгай угласан тролл маягийн нууцлаг нөхөр юу ярив?
Өргөдөл дээрээ бол ийм эм андуураад өгсөн байж болзошгүй гэж бичсэн ч амаараа бол өгсөн гэлээ. Тестостерон эр дааврын хэмжээг эрс өсгөдөг бэлдмэл наадмаас 2 сарын өмнө ганц ширхийг шахмалаар андуурч уулаа гээд S1 гэх бүх цаг үед хориотой бодис бухын дозоор биед үүсдэггүй юм байна. Адаглаад өдөр бүр дор хаяж 4 ширхгээр удаан хугацааны туршид уусан, тариагаар хэрэглэвэл илүү үр дүнтэй гэж үздэг юм байна. М.Бадарч андуурч уусан байлаа гэхэд 8 цагийн дараа биеэс гадагшилчихдаг юм байна. М.Бадарч наадам дөхчихсөн байхад допингийн шинжилгээнд орохоо мэдсээр байж зааланд хааяа таардаг захын муухан танил хүнээс зүрхний эм гуйж явдаг, нөгөөдөх нь ч андуурлаа гэхэд ганцыг биш арваар нь өгчихдөг, эндүүрлээ гэхэд бөөнөөр өгчихдөг гэх нь үнэн байж болох уу? Өнөөх нь ч өгсөн эмийг нь ум хумгүй, учир зүггүй аваад дангаар нь биш давхраар нь аваад уучихдаг нь итгэмээр явдал уу, их ядмагхан жүжиг үү? Дараа нь хүнээр дамжуулж наадмын өмнө бас хүнээ амино гэдэг бэлдмэл өгсөн гэнэ. Улсын цолтой бөх байж нэг хүнээс өөрөө мөнгөө төлөөд, үзэж судлаад авчихын оронд ахин дахин зүс таних хүнээс элдэв төрлийн эм бодис гуйгаад л, нөгөөдөх нь ч өглөгийн эзэн, буяны элч аятай хоног хүргэхгүй эдгээдэг хонин цагаан тангаа “Май гээд л арав арваар нь, хайрцаг саваар нь өгөөд байсан юм гэнэ үү?
Танд “панангин” байна уу? Байвал өгөөч, ууя.
АДМИН







Нийгэм





