Dark Light
Нийгэм | 2024-05-11

Хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хувийн таарамжгүй харилцааны улмаас хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүллээ. Тухайн хэрэг өнгөрсөн 3 дугаар сарын 19-ний өдөр гарчээ.

Тодруулбал: Хэнтий аймгийн цагдаагийн газарт ухаангүй хүн байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт шуурхай очиж мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 66 настай эмэгтэй Б гэгч нь өөрийн хамаарал бүхий 46 настай эмэгтэйн биед хувийн таарамжгүй харилцааны улмаас хүч хэрэглэн халдаж амь насыг нь хохироосон байжээ. Энэ хэрэгт эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн тусгай ангийн 2 дахь хэсгийн 2.7 мөн хэсгийн 2.8 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Улмаар Б-г яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг энэ оны 5 дугаар сарын 6-ны өдөр дуусган шүүхэд шилжүүлэх саналтай аймгийн прокурорын газарт шилжүүлээд байна. 

Тухайн иргэд хоорондын таарамжгүй байдал гэр бүлийн маргааны улмаас энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь болсон байна. Тиймээс та бүхнийг бие биедээ хүндэтгэлтэй андаж хүлээцтэй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00