2024 оны 5-р сарын 12-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Болгоомжлох өдөр. Ашиг орлого тэнцэж, ингэснээрээ таныг амар тайван суух үе биш гэдгийг сануулж байна. Эрчүүдийн хувьд ажлын ачаалал ихтэй, зарим нэг нь өөрийн ажлаас илүүтэй бусдад тусалж явсаар ихэнх цагаа барна. Уурлаж, бухимдсан хүмүүстэй ам зөрөх, олны үймээн шуугианаас холуур байхыг зөвлөж байна. Хар муу энерги таныг бүрхэхдээ амархан байх болно.
Үхэр: Ачаалалтай өдөр. Гадаад ертөнцөд өрнөж буй үйл явдлууд танаас зүрх зоригтой, шаргуу байхыг шаардана. Эргэн тойрны хүмүүсийн үйлдэл урьдчилж хэлэхийн аргагүй, дав дув хийсэн, тайван бус шинжтэй байна. Та өөрийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндэд илүү анхаарал тавихаас гадна амралт эдлэх боломжийг судлан зохион байгуулаарай.
Ихэр: Завгүй өдөр. Гэр бүлийн хүрээнд их цэвэрлэгээ, их ажлын өдөр болгож магадгүй. Бүх зүйлээ сайтар төлөвлөж чадвал их ажил амжуулж, дараагийн үр дүнгээ үзэх болно. Хамгийн ихээр хайрладаг хүмүүсээрээ хүрээлүүлж, аз жаргалтай, бужигнаж өнгөрүүлнэ. Таны хувьд буян хийх, бусдыг баярлуулахдаа ихэнх анхаарлаа хандуулна.
Мэлхий: Эрч хүчтэй өдөр.Та хүч чадал, оюун санааны хувьд ч тэр бусдаас хавь илүү байх чиг хандлага, хүсэл эрмэлзэл давамгайлна. Амьдралын бүх хүрээнд шинийг эхлүүлэхэд туйлын таатай байна. Эрдэм шинжилгээний ажил, ном зохиол бичих зэрэг оюуны хөдөлмөр, бүтээл туурвихад илүү амжилт олох бөгөөд нийгмийн харилцаа, олон нийтийн ажил нь тийм ч таатай бус байна.
Арслан: Зөрчилтэй өдөр. Ямар ч завгүй байсан гэр бүлд тавих анхаарал, цаг заваа хугаслах хэрэггүй. Гэр бүлийнхээ хүрээнд гадуур зугаалах, багахан аялал зохион байгуулах нь таатай уур амьсгал бүрдүүлж өгнө. Та энэ өдөр өөрийн нэр төрөө хамгаалах цаг ирнэ. Хэт бардам зантай байх, хайртай хүмүүстээ дарга шиг аашлах хэрэггүй. Таны аз жаргал зөвхөн таны ааш аяг, сэтгэлээс бүрэн хамаарна.
Охин: Бясалгаж тайвшрахад таатай өдөр. Гутрангуй байдал, сул дорой шинж чанар тань удаан үргэлжлэхгүй. Та өөрийн бодлоороо нэг шугамд зогсож чадахгүй бөгөөд бүх зүйл дээр эргэлзээ төрж, хоёрдож төөрөгдөж магадгүй. Найз нөхөд, ойр дотнын хүмүүстэй ярилцах, зөвлөлдөхийг хүснэ. Тэдний заавар зөвлөгөө танд ихээхэн нөлөөлдөг гэдгийг та мэднэ. Ганцаар бодож, бясалган тэнцвэрээ олохыг хичээ.
Жинлүүр: Хүнд өдөр. Ид шидийн оронд очсон мэт өөрийгөө төсөөлөн хэт үрэлгэн зан гаргаж, бусдыг харцаараа хөдөлгөх гэсэн увайгүй зангаас чинь болж зөрчилдөөн үүсэж магадгүй тул нөхцөл байдалдаа тохируул. Таны байгаа байдал олон хүний дургүйцлийг хүргэж болзошгүй тул аливаад дотно, өөриймсөг, нийтэч хандахыг зөвлөж байна.
Хилэнц: Танд ямар нэгэн байдлаар аз тохионо. Энэ нь заавал сугалаанд хожихдоо бус жижиг гэлтгүй таныг баярлуулах зүйлс нэлээд тохиож магадгүй. Биеийн хүчний ажил хийхдээ анхаарал болгоомжоо алдаж болохгүй. Од гарагийн таагүй нөлөө нь эрчүүдийн эрүүл мэндтэй холбоотой асуудал эсвэл бэртэж гэмтэх магадлалыг ихэсгэж байна.
Нум: Зөрчилтэй өдөр. Хамт олноороо нийлж сайн үйлсийн аян, эсвэл олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахад таатай байна. Ганцаар хийсэн зүйл тань санаанд хүртэл үр дүнг үзүүлж чадахгүй тул аль болох хамтарч хийхийг эрхэмлээрэй. Бусадтай зарчмын болон үзэл бодлын зөрчилдөөн үүсвэл дундыг баримталж зохицуулаарай. Хэл ам, элдэв маргаанаас зайлсхий.
Матар: Таатай өдөр. Бүсгүйчүүд өөрийнхөө хэр хэмжээнээс хэтийдсэн зүйл сэтгэж, бодож боловсруулах гэж зүтгэх ч энэ нь тийм ч боломжгүй биш санагдаж өөрийгөө дэмжих хүнээ хялбархан олж чадна. Ухаарах, гэгээрэх, ёс суртахууны лекц, бясалгалд сууна. Хэрэв та өнөөдөр худалдан авалт хийхийг хүсэж байгаа бол яаравчил, цаг алдах хэрэггүй.
Хумх: Болгоомжлох өдөр. Сэтгэл санааны байдал тогтворгүй, хаашаа л бол хаашаа хэлбийх магадлал өндөр тул ямар нэгэн чухал шийдвэр гаргах, хэлэлцээр хийх хэрэггүй. Энэ өдөр таныг бүхэлд нь сорьж, шалгах болно гэдгийг санаарай. Өөрийнхөө хүчинд хэтэрхий итгэх хэрэггүй. Ялангуяа эрүүл мэндээ эрсдэлд оруулж мэдэх ажлаас зайлсхийх хэрэгтэй.
Загас: Хүнд өдөр. Жижиг сажиг зүйлд эрч хүч, энергиэ алдахгүйн тулд уулзалтуудыг хязгаарлах, хоосон чалчигчдаас зай барих, өөрийгөө төвлөрөхөд бүх анхаарлаа хандуулахыг зөвлөж байна. Идэвхтэй, шаргуу ажиллах нь энергийн алдагдалд оруулж мэднэ. Оройдоо хоол хүнсэндээ анхаарч, зохицуулан хүртэхийг зөвлөж байна.
АДМИН







Нийгэм





