“Энхийг сахиулагчдын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын баталсан төлөвлөгөөний дагуу Энхийг сахиулагчдын өдрийг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Монгол цэрэг-Энхийн үйлсэд” дурсгалт цогцолборт тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Энэхүү ажлын хүрээнд энхийг сахиулагчдыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Монгол Улсад хоёр дахь удаагаа ажиллаж буй 80 сая гаруй дагагчтай, дэлхийд алдартай контент бүтээгч Нусейр Яассин түүний Nas Daily цахим хуудаснаа хийгдэж буй “Хүчирхэг Монгол эр хүн” богино контентоор дамжуулан энхийг сахиулагчдыг олон нийтэд сурталчлах.
Мөн “Монгол цэрэг-Энхийн үйлсэд” дурсгалт цогцолборт ээлжит цэвэрлэгээ үйлчилгээг хийж гүйцэтгэн, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд болон “Энхийг сахиулагчдын төгөл” хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу мод тарих үйл ажиллагааг зохион байгууллаа.

Дээрх үйл ажиллагаануудад хурандаа Д.Мягмаржав даргатай Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн хамт олон, Зэвсэгт хүчний 084, 150, 311, 345 болон 350 дугаар ангийн энхийг сахиулагчид оролцсон юм.
АДМИН







Нийгэм





