Тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдсан хууль бус үйлдлийн илрүүлэн таслан зогсоолоо. Тухайлбал Төв аймгийн цагдаагийн байгууллагад Үл таних хүмүүс техник хэрэгсэл ашиглаж газар ухаж байна" гэх дуудлага мэдээлэл 2024 оны 4-р сарын 18-ны өдөр иржээ. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад тус аймгийн Өндөрширээт сумын нутагт иргэн Ц зэрэг нэр бүхий иргэд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийг хөндсөн байжээ.
Энэ хэрэгт Экологийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж экологи, эдийн засгийн үнэлгээ хийхэд 6 сая 800 мянган төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон. Тиймээс Эрүүгийн хуулийн 24.2.1-т зааснаар яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагат шилжүүлжээ.
АДМИН







Нийгэм





