Dark Light
Нийгэм | 2024-05-12

“Монгол хэл, соёлыг өдөрлөг” боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн “Монгол хэл, соёлыг өдөрлөг”-ийг “Чингис хааны хүрээ” жуулчны баазад 2024 оны 5-р сарын 11-ний өдөр зохион байгуулахад хамтран ажиллалаа. 

Монгол хэл, үндэсний соёл уламжлалыг сурталчлах зорилготой тус өдөрлөгт МҮБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, МУИС-ийн төгсөгч Т.Түмэндэмбэрэл, Улсын ахлах засуул Б.Булгаа, Улсын засуул Л.Анхболд болон Сэлэнгэ, Архангай, Говь-Алтай, Төв аймгийн сумын заан, залуу бөхчүүд монгол бөхийн соёл, уламжлал, жаяг дэгийг танилцуулсан юм. 

Энэхүү өдөрлөгт МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш нар, бакалавр, магистр, докторын түвшний суралцагч, төгсөгчид болон монгол хэлний бэлтгэл анги (гадаад оюутнууд)-д суралцаж буй АНУ, БНСУ, БНХАУ, ОХУ зэрэг 10 гаруй улсын оюутнууд оролцсон юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00