Dark Light
Нийгэм | 2024-05-13

Сэлэнгэ, Дорнодод гарсан түймрийг унтраав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт гарсан /2024.05.12/ ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар 67 га талбай өртөж шатсан. Харин Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд гарсан хээрийн гал түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Дорнод аймгийн Матад сумын Мэргэжлийн ангийнхан, “Бичигт” боомтын ажилтнууд ажиллаж байна. Ойрын өдрүүдэд говь, тал, хээрийн нутгаар салхи шороон шуургатай байх тул болзошгүй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00