Dark Light
Нийгэм | 2024-05-13

Гол усны ослоос сэрэмжлүүлж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Урин дулааны улирал ирж цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан иргэд голын эрэг дагуу амарч, зугаалж үүнийгээ дагаад гол нуурын усанд осолдох тохиолдол нийслэлд сүүлийн өдрүүдэд хоёр удаа бүртгэгдэж, амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарлаа. 

Иймд: Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

Хүүхдийг гол горхи, нуур, цөөрөм рүү ганцааранг нь явуулж тоглуулахгүй байх,

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

Булчин, шөрмөс татах үед гол усанд орохоос татгалзах,

Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх, 

Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын гарам, гүүрээр гарах, 

Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00