Dark Light
Нийгэм | 2024-05-13

“ЗС” компанийн үйл ажиллагааг зогсоон, битүүмжилжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн алба хаагчид болон Сонгинохайрхан дүүрэг дэх Мал эмнэлгийн  улсын байцаагч нартай хамтран тус дүүрэгт махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газруудад холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авчээ.

Тус шалгалтаар мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, худалдааны 10 орчим аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаатай танилцахад, мал эмнэлгийн дүгнэлт гаргуулаагүй, ариутгал болон харуул хамгаалалтын гэрээ байгуулаагүй, хөдөлмөр хамгааллын сургалт хийгээгүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Тиймээс зөрчлийг арилгуулахаар нэр бүхий 3 газарт прокурорын мэдэгдэл хүргүүлж, зохих зөвшөөрөлгүй ажиллаж байсан “ЗС” компанийн үйл ажиллагааг зогсоон, лац тавин битүүмжилжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00