Dark Light
Нийгэм | 2024-05-13

Матар: Тайван байх өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 5-р сарын 14-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Таатай өдөр. Таны сурч боловсрох, оюундаа хөрөнгө оруулах цаг иржээ. Олон зүйлийг мэдэхийг, хийж бүтээхийн хамгийн дээд эрмэлзэл дээр байна. Шинжлэх ухааны чиглэлээр ажилладаг, хичээллэдэг хүмүүсийн хувьд таатай, ололт амжилт арвинтай байх болно. Од гараг таныг ивээлдээ багтаасан байгаа тул та аливаа аз туршсан гэнэтийн зүйлүүдэд одтой байж болзошгүй. Мөн худалдан авалт тань мэргэн, санхүүгийн хувьд ямар нэгэн ахицтай байх болно. 

Үхэр: Хүнд өдөр. Ажил хэргийн хувьд таны бодсон шиг ашигтай байж чадахгүй нь бололтой. Та хүмүүсийг харагдах байдлаар нь, гадаад өнгө үзэмжээр нь дүгнэдэг байдал тань олон хүний дургүйцлийг хүргэж, өөртөө сөрөг урсгал авчрах нь. Гэр бүлд энгийн тайван яриа нь хил хязгаараас давж маргаан дэгдэж болзошгүй. Бүхий л зүйлд өөрийн гэсэн хил хязгаар, орон зай гэж бий. Түүнийг давж болохгүй. 

Ихэр: Дарамттай өдөр. Танд өнөөдөр өмнөх тооцоо, өр зээл, нөхөн төлбөр зэрэг санхүүтэй холбоотой асуудлууд сөхөгдөнө. Энэ нь таныг сэтгэл санааны хувьд маш ихээр дарамтад оруулна. Ямар нэг зүйлийг өнгөц үнэлэх хэрэггүй. Энэ нь хэн нэгний арга зальд автахгүй байхад тань тусална. Өнөөдрийн хувьд таны амьдралын эрч хүч нэлээд доогуур байгаа тул ямар нэгэн шийдвэр гаргах гэсний хэрэггүй. 

Мэлхий: Од эрхсийн нөлөө таны хайр сэтгэлийн харилцааг идэвхжүүлнэ. Үүнээс давуу талаа ашиглаж сэтгэлдээ байгаа шаналлаа нимгэл. Шинэ зүйлээс хол байгаарай. Асуудлыг шийдвэрлэх хуучны арга эсвэл маш сайн шалгагдсан зүйл рүү ор. Сайн судалж, тогтоосон нөхцөл байдал дээр л байр сууриа ил гарга. Тэвчээртэй байж хэлсэндээ бат бөх зогс. Хуурмаг, зальжин хүмүүсээс болгоомжилж, холуур тойр. 

Арслан: Завгүй өдөр. Таныг алба ажлын болон амин хувийн олон шийдвэрлэх асуудал, уулзалтууд хүлээж байгаа боловч энэ нь таныг чухал зүйлдээ төвлөрөхөд нэлээд саад болно. Таны тусламж дэмжлэг хэрэгтэй олон хүмүүс, найз нөхөд хүлээж байгаа. Тэдэнтэй өнгөрүүлэх цаг хугацаагаа ч гэсэн төлөвлөх хэрэгтэй. Бүтээж туурвих, бичих зэрэг оюуны хөдөлмөр эрхлэгчдэд таатай байна. 

Охин: Зөрчилдөөнтэй өдөр. Хэн нэгэн атаархагчид таныг далдуур хорлоно. Гэнэтийн мэдээ мэдээлэл нь ажлын үйл явцад сөргөөр нөлөөлнө. Хувийн аж ахуйтай холбоотой зардлын асуудал эсвэл гэр бүлийн хэн нэгэнтэй холбоотой асуудал үүснэ. Эерэг хандлагын ачаар та сэтгэл хөдлөлөө бүрэн хянаж чадна. Зорилгодоо хүрэхийн тулд өөрийн бүх авьяас болон бусдыг манлайлах чадвараа харуулах хэрэг гарах байх. 

Жинлүүр: Хямралтай өдөр. Өнөөдөр та аль ч талаасаа өөртөө нэлээд хяналттай байж, дээд зэргийн тэсвэр тэвчээртэй байхыг сануулж байна. Хэт сэтгэлийн хөөрөлд авталгүй аль болох тайвнаар асуудалд хандаарай. Бодит байдал болон сонин хачинд дурлагсад өөрт хамааралгүй, асуудалд орж мэдэх зүйлээс холхон байсан нь дээр. Таны сэтгэл санаа хямралтай, тогтворгүй байдалтай байна. 

Хилэнц: Хоёрдмол өдөр. Та өнөөдөр олон зүйлийг дурсан санах бөгөөд өнгөрсөн үеэсээ сонирхолтой зүйлийг олж мэднэ. Танд ямар нэг шинэ санаа төрөх бөгөөд түүнийгээ заавал бичиж тэмдэглэж авах хэрэгтэй. Хатуу ёс дэглэмд баригдах хуурмаг сүсэг бишрэлд автах магадлалтай. Хүйтэн хөндий харьцаа, хаагдмал байдал нь хувийн амьдралд таагүй зүйлс авчирна. 

Нум: Хүнд өдөр. Та өнөөдөр хууран мэхлэлт, урвалтыг мэдрэх болно. Энэ нь таны төсөөлж ч байгаагүй ойрхны нэгэн байснаас болж сэтгэл санааны хувьд хүнд байдлыг мэдэрнэ. Нөхцөл байдлаас болж хурцадмал, зохисгүй зан авир гаргахгүй байхыг зөвлөж байна. Ажил хэргийн уулзалт, хурал цуглаанд аль болох оролцохгүй байсан нь дээр. Бүтэмж болоод идэвх муутай байх болно. 

Матар: Тайван байх өдөр. Өнөөдөр та олон тийш үсчсэний хэрэггүй. Яг нэн түрүүнд шаардлагатай, яаралтай гэсэн ажлаа барьж ав. Өөрт байгаа боломж бололцоогоо сайтар бодож ол. Зарим нэг хувийн чанартай ажилд өнөөдрийн нэлээд цагийг зарцуулна. Өөрийн эрүүл мэндийн байдалдаа онцгой анхаарал хандуулах хэрэгтэйг одод сануулж байна. 

Хумх: Зөрчилтэй өдөр. Нийгмийн таагүй уур амьсгал, гаднаас ирэх сөрөг хандлагууд нь таны ажил төрлийн хувьд уналттай байдлыг бий болгоно. Үүнээс болж таны хүсэж байсан амжилт, үр дүнг авчрахгүй. Иймийн тулд аливаа хов жив, гаднын буруу ташаа мэдээлэлтэй хутгалдахаас зайлсхийгээрэй. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээ буурна. Хувийн амьдралд ч мөн таагүй байдал үүсэхээс сэргийл. 

Загас: Өнөөдөр таны амьдралын эрчим дээд зэрэгтэй байна. Өнөөдөр таны хувьд ажил хэрэгч таатай өдөр болно. Бодсон санаснаа ажил хэрэг болгож, зарим нэг шинэ санаа гаргах зэргээр өнөөдрийг бүтээлчээр өнгөрүүлнэ. Зарим хүмүүс шинэ танилтай учирна. Нийгэмд олон талын авьяас билгээ харуулж чадах хүмүүсийн тоонд энэ ордны бүсгүйчүүд орж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00