Dark Light
Нийгэм | 2024-05-13

Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 7

2024.05.14 / МЯГМАР ГАРАГ

ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН

ХОЁР ХАР ШАР БАР ӨДӨР

Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.

Наран ургах, шингэх: 05.15-20.22

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Сансар

Суудал: Мод

Аргын тооллын 5 сарын 14, Ангараг гараг. Билгийн тооллын 7, Найралт эх одтой, шар бар өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:15-20:22. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатгыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00