Dark Light
Нийгэм | 2024-05-14

Сүхбаатар зангилааны зуны тээвэрлэлтийг шалгалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Замын даргын үзлэгийн комисс Сүхбаатар зангилааны аж ахуйн нэгжүүдийн зуны тээвэрлэлт, үйлдвэрлэл, үйлчилгээний бэлэн байдлыг шалгалаа. Тус зангилаа замын даргын үзлэгт сайн бэлджээ. Тээврийн үзүүлэлтүүд ч оны эхний 4 сарын байдлаар сайн биелсэн байна. Тодруулбал:

Тус зангилаа 2023 оны эхний 4 сард Сүхбаатар-Наушки өртөөгөөр 809 галт тэрэг хүлээж авч байсан бол 2024 оны эхний 4 сарын байдлаар 925 галт тэрэг хүлээн авчээ. Мөн хугацаанд 2023 онд 731 галт тэрэг хүлээлгэн өгч байсан бол 2024 онд 881 галт тэрэг хүлээлгэн өгөөд байна. 

Ачилтын төлөвлөгөө ч 2024 оны эхний 4 сарын байдлаар 102,4 хувиар давж биелсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1,7 хувиар илүү байна. Ийнхүү ачилт болон галт тэрэг солилцоо нэмэгдсэн нь тээврийн орлого нэмэгдэхэд нөлөөлжээ. 

Энэ нь өнгөрсөн онд Эрхүү хотноо болсон гурван улсын хилийн төмөр замуудын төлөөлөгчдийн уулзалтаар Сүхбаатар-Наушки өртөөгөөр хоногт 10 ба түүнээс дээш галт тэрэг солилцож байхаар тохирсон нь бодит ажил хэрэг болж байгаагийн илрэл юм. 

Замын удирдлага төмөр замчдынхаа дундаж цалинг 15 хувиар нэмэгдүүлсний үр дүнд тус зангилааны 1 ажилтны дундаж цалин өмнөх оны мөн үед 2,3 сая төгрөг байсан бол энэ оны эхний улирлын байдлаар 2,8 сая төгрөг болж өссөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00