Dark Light
Нийгэм | 2024-05-14

Олон улсын команд штабын сургуульд оролцож байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зэвсэгт хүчний жанжин штаб, Энэтхэг-Номхон далайн АНУ-ын Цэргийн командлалтай хамтран зохион байгуулж байгаа "MPAT TEMPEST EXPRESS-39” олон улсын команд штабын сургуульд Онцгой байдлын байгууллагаас 20 алба хаагч оролцож байна. 

Тус олон улсын сургуулийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр болсон бөгөөд дадлага сургууль энэ сарын 13-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.

Дадлага сургуульд гадаадын18 улс, Монгол дахь олон улсын байгууллага болон төрийн цэргийн байгууллагуудын нийт 100 орчим ажилтан, алба хаагч хамрагдаж байна.

Улс орны хэмжээнд тохиолдсон гамшиг, ослын үед Засгийн газрын ажиллах боломжийг нэмэгдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын харилцан ажиллах чадавхыг дээшлүүлэх, гамшгийн үед гадаадын улс орнуудаас цэргийн тусламж, дэмжлэгийг авах нэгдсэн төлөвлөлтийг боловсронгуй болгох зорилготойгоор дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00