Dark Light
Нийгэм | 2024-05-14

"Шаравын Сүрэнжавыг хэн сайн мэдэх вэ" улсын уралдаан болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Зохиолчдын Эвлэл байгуулагдсаны 95 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын мэндэлсний 85 жилийн ойд зориулан, Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид болон багш нарын дунд “Шаравын Сүрэнжавыг хэн сайн мэдэх вэ” сэдэвт гар зураг, уран уншлага, эсээ бичлэгийн уралдааныг 2024 оны тавдугаар сарын 3-наас эхлэн 14 хоногийн хугацаатай зарлаад байна. Уралдаан дараах гурван ангиллаар болно. Үүнд:

Гар зургийн уралдаанд Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид Шаравын Сүрэнжавын зохиолуудаас сэдэвлэсэн гар зураг зурна.

Уран уншлагын уралдаанд Ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр ангийн сурагчид Шаравын Сүрэнжавын зохиолуудаас сонгон урнаар уншина. 

Эсээ бичлэгийн уралдаанд Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчид Шаравын Сүрэнжавын намтар, уран бүтээлийн талаар 350-500 үгтэй эргэцүүлсэн эсээ бичих юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00