Dark Light
Нийгэм | 2024-05-14

Ингэний сүүний үйлдвэр ашиглалтад орно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөговь аймгийн ИТХ-аар Даланзадгад сумын урд хэсэгт 100 га газрыг үйлдвэрлэлийн бүс болгож, үйлдвэр технологийн парк байгуулахаар шийдвэрлэсэн билээ. 

Энэ хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар  үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалт болох  хатуу хучилттай  авто зам, цахилгаан, холбоо, цэвэр бохирын шугам сүлжээний ажлууд хийгдэж, аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэлийн зориулалтаар газар олголт хийгдээд байна. 

Үйлдвэрлэлийн бүсэд ноос угаах үйлдвэр, ингэний сүү боловсруулах болон оёдол, барилгын материалын үйлдвэрүүд баригдах бөгөөд төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд баригдаж буй ноос угаах үйлдвэр, хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй ингэний сүүний үйлдвэр, орон нутгийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00