“Нэмэлт хүчилтөрөгч хэрэглэхгүйгээр Эверестэд авирахыг оролдож байсан Монгол авирагчид Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар сураггүй болоод 2 хонож байгаа тухай” EVEREST TODAY цахим хуудастаа мэдээлжээ.
Тухайн асуудлаар Монголын Уулчдын үндэсний холбооноос тодруулахад “Дэлхийн дээвэр Эверест (8848 м д.т.д) оргил руу авиралт хийхээр эхлүүлсэн уулчид Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар хоёр хоногийн турш холбоогүй, сураггүй байгаа. Тиймээс манай холбооноос эрэн хайх ажиллагааг нэн яаралтай эхлүүлэхээр болсон. Эрэн хайх ажиллагаанд шерпа, нисдэг тэрэг түрээслэх бөгөөд 32 мянган ам.доллар болж байна. Иймд элэг нэгт Монгол ахан дүүс, уулчид та бүхнийгээ эрэн хайх ажиллагаанд идэвхтэй оролцож хандивын үйл ажиллагааг дэмжинэ үү хэмээн зарласан байгаа. Мэдээллүүд манай цахим хуудсанд дэлгэрэнгүй нийтлэгдэх болно” гэлээ.
С.ОТГОН

АДМИН







Нийгэм





