Dark Light
Нийгэм | 2024-05-14

Архангай аймгийн 6 сумын, тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМДЕГ -ын дарга Л.Бямбасүрэнгээр ахлуулсан БТГ-ын дарга Б.Батчимэг, МТХ-ийн дарга Х.Бат-Оргил, Архангай аймгийн ЭМДХ-ийн дарга Д.Алтантуяа нар тус аймгийн Хангай, Цахир, Тариат, Өндөр-Улаан, Төвшрүүлэх, Өгийнуур сумын Эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд ажлын байран дээрх сургалтыг зохион байгуулан арга зүйгээр ханган ажиллаж байна. 

Энэ үеэр дээрх сумдын гэрээт эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, ЭМДҮЗ-ийн 2024 онд шинэчлэн баталсан 5, 6-р тогтоолын хэрэгжилтийн ажлын явцтай танилцаж, анхан шатны цахим программд тусламж үйлчилгээний мэдээллээ бүрэн зөв оруулах талаарх мэдээллийг хүргэлээ.

Мөн тогтоолын шинэчлэлийн хүрээнд тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонсож, сонирхсон асуултад хариулт өгч, цахим системийн ашиглалттай холбоотой асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа. Томилолт яг одоо Өгийнуур суманд үргэлжилж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00