Dark Light
Нийгэм | 2024-05-15

Загас: Завгүй өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хонь: Хайр ундарсан өдөр. Хамгийн үр бүтээлтэй, таатай өдрүүдийн нэг байна. Таны хувьд хайртай хүмүүстээ зориулах цаг хугацаа тань богино хэдий ч толгой эргүүлсэн олон асуудалтай зэрэгцээд гэр бүл, үр хүүхдэдээ хайр халамжаа харамгүй зориулна. Харин бусдын өмнөөс шийдвэр гаргах, бусдын төлөө эрсдэлтэй алхам хийх, хэт их зарлага гаргахаас зайлсхийгээрэй.

Үхэр: Өнөөдөр энэ ордны хүмүүс хамтран ажилладаг хүмүүсийнхээ талаар дүгнэлт хийх, өмнө гаргасан төлөвлөгөөгөө дахин эргэж харахыг одод зөвлөж байна. Эс бөгөөс тооцоололд гаргасан алдаа болон үл бүтэх бодол санаанууд тань гэнэтийн зардал, ноцтой асуудлыг араасаа дагуулна. Чухал ажил шинээр эхлэх, байр сууриа өөрчлөхөд таатай байна.

Ихэр: Хүнд өдөр. Ажил хэргийн холбоотой бүх төрлийн харилцаа чинь хүндхэн байх бөгөөд танаас нэлээд их хүч хөдөлмөрийг шаардана. Гэсэн хэдий ч таны дуусашгүй, нөр их ажлын дэргэд юу ч биш юм. Шинээр танил нэмэх хэрэггүй бөгөөд тааламжтай харилцаатай хүмүүстэйгээ үл ойлголцолд хүрэх магадлал өндөр. Амьдралын эрч хүч чинь буурна.

Мэлхий: Аз жаргалтай өдөр. Амьдралын сайн сайхныг бүрэн утгаар нь мэдэрч, өөртөө болон хайртай хүмүүстээ олон сайн сайхныг улам ихээр бий болгох хүсэл эрмэлзлээр дүүрэн урам зоригтой ажиллаж хөдөлмөрлөх болно. Таны зам дээр байх саад тотгор, бэрхшээл төвөгтэй байдлуудыг харгалзан үзэж орчны амар тайван байдлаа хадгалахыг хичээгээрэй.

Арслан: Азтай өдөр. Од гараг таныг ивээгээд байх шиг, хамгийн эрсдэлтэй ажил нь амжилттай дуусаж, олон таатай зүйлс танд тохиох болно. Хяналт шалгалтыг саад бэрхшээлгүй даван гарах, түвшин тогтоох шалгалтаа амжилттай гүйцэтгэх зэрэг нь таны хувьд маш том боломжийг нээж өгөх юм. Өөртөө шийдэмгий байж зоригтойгоор алх, эргэлзээ тээнэгэлзээ нь таны цагийг хороохоос цаашгүй юм.

Охин: Эрч хүчтэй өдөр. Жижиг сажиг зүйлс эсвэл хуучин баригдмал ажилдаа бус шинэлэг санаа, шинэ төлөвлөгөөндөө анхаарлаа бүрэн дүүрэн хандуулж чадвал танд амжилт ойрхон байна. Та гол цэгээ олж барьж авч чадвал энэ нь таны амжилтын гол түлхүүр байх болно. Мөнгө санхүүгийн хувьд гацаанд орж болзошгүй тул хүнд байдалд ороогүй байгаа дээрээ санхүүгийн зарцуулалтдаа тооцоотой хандаарай.

Жинлүүр: Тааламжгүй өдөр. Томилолтоор явах, ашиг олох зэрэг нь сэтгэл санааны тайтгарлыг авчрахгүй. Жижиг сажиг асуудлууд таныг тойрон эргэлдэж, зарим таатай зүйлсийг баллаж мэднэ. Сэтгэл санаа тогтворгүй, ачаалал ихтэй байх нь бие организмыг тань доройтуулж мэднэ. Энэ өдрийн хандлага нь ямар ч өөдрөг сайхан сэтгэл, уур амьсгалыг таагүй болгож мэднэ.

Хилэнц: Хүнд бодол, таагүй байдлыг урьдчилан харах зөн совин таныг амар тайван байлгахгүй. Өөрийн дотоод дуу хоолойг сонсож хамгийн таагүй зүйлд ч өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Бүсгүйчүүдийн хийж, зохион байгуулсан үйл ажиллагаа нь өөрийн тань хувьд амжилттай байх боловч олон хүнд үнэлэгдэх байдлаараа тийм ч амжилттай байхгүй бололтой.

Нум: Болгоомжлох өдөр. Аялал жуулчлалаар явах, замд гарахгүй байхыг зөвлөж байна. Од гарагийн таагүй байрлал нь энэ ордны хүмүүсийг ивээхгүй. Өдрийн хандлага бүхэлдээ таагүй байх тул таны хувьд олон зүйл рүү зэрэг тэмүүлэх, аз туршсан аливаа үйлдэл хийхгүй байхыг зөвлөж байна. Хүчээ зөв хуваарилан ажлаа төлөвлөж чадвал ямар нэгэн алдаа гаргахаас сэргийлж чадна.

Матар: Эрч хүчээр цэнэглэгдэх өдөр. Ойр тойрны хүмүүсийнхээ оролцоо, халамж тэдний зөвлөгөөнүүдэд бүрэн дүүрэн итгэ, найд. Бүсгүйчүүдийн хувьд шинээр хүнтэй танилцах, эсвэл хуучны сайхан найзынхаа шинэ дүр төрхийг харах, өөр талаар нь таньж мэднэ. Найз нөхөд ойрын хүмүүсийн тусламжид түшиглэхийг хичээгээрэй. Харин эрчүүдийн хувьд олон нийтийн ажилд идэвхтэй оролцохыг зөвлөж байна.

Хумх: Хоёрдмол өдөр. Ахмадуудын хувьд баяртай, жаргалтай байх бөгөөд тэд хамтран зүтгэгчид, найз нөхөдтэйгөө уулзах, хайртай дотнын хүмүүстэйгээ уулзан учрах завшаан тохиож магадгүй. Гэнэтийн олон бэлгүүд, үйл явдлаар дүүрэн байна. Харин залуусын хувьд олон нийтийг хамарсан ажил нь болзошгүй нөхцөл байдлын улмаас бүтэл муутай болно.

Загас: Завгүй өдөр. Хором мөчийг ч алдалгүй зорьсондоо тууштай байхыг зөвлөж байна. Ингэж чадвал та төлөвлөснөө гүйцэлдүүлж чадна, амжилт ч танд ирэх болно. Магадгүй янз бүрийн ажил болон асуудлууд нь танаас нэлээд их идэвх чармайлт, чадвар шаардах болно. Найз нөхөд болон гэр бүлийн хүрээнд цагийг ая тухтай өнгөрөөх боломж гаргаарай.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00