Dark Light
Нийгэм | 2024-05-15

Боливдохоо больё

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын арслан Б.Орхонбаярыг удаан хугацааны дараа бэртлээс эргэн ирэхэд нь улс төрийн бохир эвлүүлгээр угтсанд Сэлэнгэчүүд, бөхийн хорхойтнууд уурлаж байна. Улсын арсланг УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай уулзаж байгаа мэтээр ашигласан бичлэг нь тэртээ хол, тэнгис далайн чанадын Өмнөд Америкийн Боливи улс, өнөөх хувьсгалч Боливарын зэвсэгт хувьсгалын өлгий нутагт 8 жилийн өмнө болсон явдал байсан байна. Эрэгтэй нь бөх биш инженер, Азийн монгол хүн Орхонбаяр биш  латин америк эр Мигель Медина, эмэгтэй нь Монголын парламентач Ч.Ундрам биш Боливын засгийн газрын ажилтан, Орхонд бүү хэл Оруро гэх хотын зөвлөлийн хяналтын камерын бичлэг байсан байна.  Factcheck баримт шалган, хайлтын Яндекс системээр мөшгихөд огноо өдөр, эх сурвалж, газар байршилтайгаа гарч ирж худал хуурмаг гэдэг нь  илэрсэн байна. 

Бодлого шийдлээрээ уралдахын оронд Боливоос хүртэл  бичлэг татаж сэвэхээ больчихвол яасан юм бэ? Бөх тэх, мөрөөрөө яваа залуус, гэмгүй хүүхдүүдийг хутгаж ашигладаг, гүжирдэж гүтгэдэг хөлдүү хүйтэн  боливддог улс төрөө болимоор байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00