Dark Light
Нийгэм | 2024-05-15

Пара бочигийн тамирчид анхны медалиа хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Финлянд улсын Лахти хотод пара бочигийн “Парис-2024” зуны паралимпын эрхийн оноо олгох тэмцээн тавдугаар сарын 9-17-ны өдрүүдэд болж байна. Энэ тэмцээнд манай улсаас дасгалжуулагч С.Алтанхундага, Л.Очгэрэл нарын удирдлага дор гурван тамирчин өрсөлдлөө. Тэмцээний эрэгтэйчүүдийн С1 ангилалд Т.Мөнхдэмбэрэл мөнгөн медаль хүртсэн бол ВС2 ангилалд Үндэсний шигшээ багийн тамирчин Х.Ирмүүн хүрэл медаль хүртэв. Мөн эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн Д.Дагмидмаа ВС2 төрөлд анхны тэмцээндээ оролцжээ. Пара бочигийн спорт манай улсад 2017 онд анх үүсэн байгуулагдаж байсан бөгөөд үүнээс өмнө олон улсын тэмцээн уралдаанаас монгол тамирчин медаль хүртэж байгаагүй юм.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00