2024 оны 5 дугаар сарын эхний арав хоногийн хөрсний чийгийн тоймыг хүргэж байна.
2024 оны 5 дугаар сарын эхний арав хоногт тариалан бүхий нутагт тодорхойлсон буудай болон уринштай талбайн 0-20, 0-50 см гүний хөрс гэсэх үеийн ашигтай чийгийн нөөц Булганы Сэлэнгэ, , Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Ерөө, Цагааннуур, Баянгол, Дархан-Уулын Хонгорын 6-р бригад, Алтангадас, Цайдам, Төвийн Жаргалантад хангалттай, Хөвсгөлийн Тариалан, Сэлэнгийн Орхонтуул, Дорнодын Халхголд дунд зэрэг, Сэлэнгийн Орхон, Төвийн Угтаалцайдамд хангалтгүй байна.
Гуурстай талбайн хувьд Хөвсгөлийн Тариалан, Өвөрхангайн Хархорин, Дархан-Уулын Хонгорын Алтангадасын талбай, Төвийн Баянчандмань, Увсын Баруунтуруунд хангалттай, Төвийн Эрдэнэсантад дунд зэрэг, Угтаалцайдамд хангалтгүй байна.
АДМИН







Нийгэм





