Dark Light
Нийгэм | 2024-05-15

Үхэр: Зөрчилтэй өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 5-р сарын 16-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Өнөөдөр томоохон худалдан авалт хийх, хөрөнгө оруулалт хийхгүй байхыг анхааруулж байна. Бага хэмжээний зардал нь ч таныг санхүүгийн тогтворгүй байдалд хүргэнэ гэдгийг санаарай. Аливаа зүйлд хянамгай ханд. Эрсдэлд орж болзошгүй ямар ч ажлаас хойш суух, барьж авахгүй байхыг анхааруулж байна. Оройдоо сэтгэл санаа хямарч, бие муудаж магадгүй. 

Үхэр: Зөрчилтэй өдөр. Шударга ёс, дэг журмыг эрхэмлэнэ. Өнөөдөр танилцсан хүнтэйгээ яриа нийлж, олон зүйлийн талаар ярих ч биеэ авч явах байдал нь танд огтхон ч таалагдахгүй. Эсрэг хүйсийн хүнтэй харилцахдаа хэт баригдмал, дүр эсгэх хэрэггүй. Та өөрийнхөөрөө л бусдын нүдэнд дулаахан, тэдний итгэлийг амархан олж чадна. Өнөөдрийн ажил тань төлөвлөсний дагуу явагдаж чадахгүйгээс болж таны ажил нэлээд оройтох бололтой. 

Ихэр: Хямралтай өдөр. Өнөөдөр та өөртөө болон аав ээждээ бүхий л цаг хугацаагаа зориулахыг хүснэ. Элдэв дэмий ярианаас холуур байхгүй бол төвөгтэй байдалд орж болзошгүй. Хэнэггүй, өөрийнхөөрөө хүмүүсээс хол байсан нь өлзийтэй. Ээлжийн амралтаа хэзээ авахаа шийдвэрлэж өөртөө амралтыг бий болгохгүй бол та өвдөх магадлал өндөр байна. Зарим нэг таагүй асуудлаас үүдсэн сэтгэл хямрал нь магадгүй сэтгэл зүйч дээр очиход хүргэнэ. 

Мэлхий: Энэ өдөр таны эмх цэгцтэй мөн чадварлаг байдал тань амжилт авчирна. Таны зүтгэлийг үнэлэх болно. Тийм хэдий ч та зорилгодоо үнэнч байж тэвчээртэй, тууштай ажиллахыг зөвлөж байна. Таны сэтгэлийг зовоосон асуудал үүсэх болно. Та өөрийгөө бүхэлд нь энэ асуудалд зориулж болохгүй. Та үүссэн асуудлыг зохицуулахын хэрээр амьдралыг өөр өнцгөөс нь харж, өөрийгөө өөрчлөх боломж олдоно. 

Арслан: Таатай өдөр. Өнөөдөр эрчүүд өөрийн нууцлагдмал авьяасаа нээн илрүүлэх боломж тохионо. Тэд хамтран ажиллагсад, найз нөхдөөсөө олон сайхан сургамжийг, туршлагыг хуримтлуулж чадсан. Өнөөдөр амьдрал дээр тэд хэрэгжүүлж чадна. Романтик болзоо төлөвлөж түүнийгээ дотнын хүмүүсийн тусламжтайгаар амжилттай хийж чадна. 

Охин: Азтай өдөр. Өнөөдөр та хамгийн хүнд боломжгүй ажлыг авсан ч амжилт олох болно. Хосуудын хувьд санхүүгийн бэрхшээл гарч болзошгүй учир аливаа худалдан авалтдаа тооцоотой ханд. Хүүхдүүд ямар нэгэн асуудал үүсгэх ч бүсгүйчүүд энэ асуудалд анхаарал тавьж сайнаар шийдвэрлэж чадна. Та өнөөдөр нөхөртэйгөө хайрын романс үүсгэхийг хүснэ. Удаан яваагүй болзоог төлөвлөж, өөрийн хүсэлдээ автах болно. 

Жинлүүр: Эерэг хандлагатай өдөр. Таныг өнөөдөр эерэг сайхан зүйлс хүлээж байна. Энэ нь бүсгүйчүүдийн хувьд илүү тохиолдоно. Гоо үзэсгэлэнгээрээ та олон зүйлийг нааштай, эерэг болгож, бусдад сайн сайхныг бэлэглэж чадна. Мөн тэд өөрийн хүссэн зүйлийг авахыг эрмэлзэнэ. Танд тулгарсан асуудалд хөнгөн хуумгай хандах гэсний хэрэггүй. Их бага аль нь ч бай нухацтай бодож шийдвэрлээрэй. 

Хилэнц: Өөдрөг өдөр. Өнөөдөр та тооцоолоогүй зарлага гаргахаас зайлсхий. Өөрийн санхүүгийн байдлаа эргэн хараарай. Танилцаад удаагүй танил тань ажил хэргийн хувьд хамтран ажиллахад таатай, танд ихээхэн тус дэм болох болно. Таныг мэхэлсэн, итгэл даагаагүй хүмүүсээс алсуураа зайгаа барьсан нь дээр. Таны өнөөдөр гаргасан шийдвэр ойр тойрны хүмүүст гайхалтай нөлөө үзүүлж, бахархлыг төрүүлэх болно. 

Нум: Хямралтай өдөр. Бага зэргийн үл ойлголцлыг эс тооцвол өнөөдөр ерөнхийдөө тайван өнгөрөх болно. Санхүүгийн хувьд гэнэтийн зардал гарснаас жаахан хүндрэл учирна. Үүнээс үүдэлтэй та санхүүгийн тооцоогоо эргэн харна. Ашиггүй, санаанд нийцэхгүй ажилд заавал хамтрах гэж зүтгэх хэрэггүй. Төвөгтэй бодол санаагаар тархиа дүүргэх хэрэггүй.

Матар: Туйлын болгоомжтой, анхааралтай ажиллахыг од гараг танд анхааруулж байна. Таны хийж буй ажил зөвхөн танаас биш олон хүчин зүйлээс бүтэж байгаа ч ямар нэг байдлаар буруудвал танд буух буулт нь илүү ноцтой байх магадлалтай. Өөрийн байр сууриа хамгаалж үлдэхийн төлөөх тэмцэл өрнүүлэхгүй байхыг сануулж байна. Шинэ танил эсвэл танихгүй хүмүүсээс болгоомжил. Хамаг бүгдээ тоочихгүй байсан нь дээр. 

Хумх: Тааламжгүй өдөр. Оюуны ачаалал өндөртэй, мэргэжлийн хүрээн дэх аливаа асуудалд болгоомжтой, хариуцлагатай хандаарай. Амьдралын эрч хүч тийм ч таатай биш байгаа нь эрчүүдэд илүү нөлөөлнө. Биеийн хүчний аливаа ажил хийхээс татгалз. Таагүй гэнэтийн осол аваарт өртөж болзошгүй тул биеэ энхрийлээрэй. Томоохон худалдаа наймаа хийх гэсний хэрэггүй. 

Загас: Хүнд өдөр. Эрүүл мэндийн хувьд асуудал үүсэж магадгүй. Ахимаг насны хүмүүс илүүтэй хууч өвчин хөдлөх, зүрх судас өвдөж, даралт ихсэж магадгүй. Санхүүгийн хувьд асуудал үүсэж болзошгүй. Таны үрэлгэн бодлогогүй үйлдлээс ихээхэн зүйл шалтгаална. Хайр дурлалын хувьд таатай бус бүтэлгүйтэлтэй учрах магадлалтай тул адал явдлаас холхон байсан нь дээр.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00